2024-05-22

ХОЁРДУГААР САРЫН 09-НЫ ӨДӨР ТОМООХОН ХУДАЛДААНЫ ТӨВҮҮД АЖИЛЛАХГҮЙ

Шинэ корона вирусийн халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор  Арвайхээр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрөлжсөн зах, томоохон худалдаа үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг 2020 оны хоёрдугаар сарын есны өдөр түр зогсоохоор шийдвэрийг гаргалаа. Мөн сум хоорондын зорчигч тээврийг түр зогсоосон байна. 

Харин эмнэлэг, эмийн сангийн үйл ажиллагаа хэвийн явагдах аж.